Хонг Конгийн засгийн газрын эсрэг жагсаал Ням гарагт болж жагсагчид засгийн газрын байр, метроны буудал, Хятадтай холбоотой компаниудыг сүйтгэж эсэргүүцлээ илэрхийллээ. 

Тухайлбал,  Монг Кок метроны буудал руу дайран орж гал тавьсан ба газар ухах зорилгоор экскаватор хулгайлахыг оролджээ. 

Жагсаал тайван замаар эхэлсэн ч цагдаа нар жагсагчид руу нулимс асгаруулагч цацсанаар үймээн самуун болжээ. Улмаар цагдаа нар усан их буу, бороохой ашиглан жагсагчдыг баривчилж, маскийг нь тайлсан байна. 

Энэ удаагийн жагсаалын гол зорилго жагсаалын үеэр маск зүүхийг хориглосон шийдвэр болон цагдаа нар жинхэнэ буу хэрэглэж хоёр хүн шархдуулсныг эсэргүүцэх байгаа юм. 

Хонг Конгийн удирдагч Кэрри Лам жагсаал цуглааны үеэр маск зүүхийг хориглох шийдвэрийг Баасан гарагт гаргасан ба Дээд шүүх үүнийг нь Ням гарагт дэмжсэн байна. 

Уг шийдвэрийг Хууль зүйн консулын энэ сарын 16-нд болох хуралдаанаар хэлэлцэх батлах юм. 

Эх сурвалж: Al jazeera, BBC