Хонг Конгийн иргэд Хятад руу хүрдэг Коулүн төмөр замын буудал дээр жагсаж ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэж буйгаа Хятадын жуулчдад харуулсан байна. Учир нь Хонг Конгийн жагсагчдын талаарх мэдээг Хятадын хэвлэл мэдээллээр түгээхийг хориглосон бөгөөд тэд Хятадын иргэдээс тусламж хүсч байгаагаа уг жагсаалаараа харуулсан юм. 

Цагдаа нарын хэлснээр уг жагсаалд 56 мянга орчим хүн оролцсон гэсэн бол зохион байгуулагчид 230 мянгад хүрсэн гэжээ. 

Ням гарагийн өглөө эхэлсэн уг жагсаал орой гэхэд ширүүсэх хандлагатай болсон ба 300 гаруй багтай залуус цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна. Тэд бороохойгоор зэвсэглэсэн цагдаа нараас өөрсдийгөө шүхрээр хамгаалсан ба хэд хэдэн жагсагч саатуулагдсан байна. 

Хонг Конгийн сая гаруй иргэд өнгөрсөн сараас хойш Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцэн жагсаж байгаа юм. Тэд хамгийн сүүлд энэ сарын нэгэнд парламентын ордон руугаа дайран орж үймээн самуун үүсгэсэн байна. 

Хонг Конгийн удирдагч Кэрри Лам ялтан шилжүүлэх хуулийг батлах хугацааг хойшлуулаад байгаа ч жагсагчид уг хуулийг бүрэн цуцлах, Ламыг огцрохыг шаардан жагссаар байгаа юм. 

Эх сурвалж: BBC, Al jazeera