Хонг Конгийн иргэд Ням гарагт дахин жагссан ба энэ удаагийн жагсаалд 1.7 сая хүн оролцсон байна. Тэд цагдаа нарын хориг, цаг агаарын таагүй байдлаас болж тайван замаар жагсжээ. 

Викториа паркад цугларсан жагсагчид төв замаар хуваагдсан бөгөөд их хэмжээний бороонд шүхэр барин тэмцлээ үргэлжлүүлээр байгаа юм. 

Өнгөрсөн долоо хоногт метроны буудалд болсон жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хэрэглэж улмаар нэг эмэгтэй хараагүй болсон юм. Гэвч цагдаа нар үүнд буруугүй гэдгээ мэдэгдсэн байна. 

Мөн жагсагчид Хонг Конгийн хамгийн том нисэх буудалд хоёр өдөр суулт хийж Хятадын хоёр иргэнийг тагнуул гэж үзэн барьцаалсан ба үүнээс болж 160 гаруй нислэг саатсан юм. 

Ийнхүү Хонг Конгийн байдал хурцдаж байгаатай холбогдуулан Хятадын цэрэг Хонг Конгийн хил дээр ирээд байгаа гэдгийг Америкийн тагнуулын алба мэдэгдсэн байна. 

Өнгөрсөн зургадугаар сард Хятад руу ялтан шилжүүлэх хуулийг эсэргүүцснээр эхэлсэн тус жагсаал өдгөө  ардчиллын үнэ цэнийг өсгөх, цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг шалгах, удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардан үргэлжилж байгаа юм.

Эх сурвалж: CBS, BBC