Амралтын өдрүүдэд Хонг Конгийн жагсаал 13 дахь долоон хоногтоо үргэлжиллээ. Бямба гарагийн жагсаалын үеэр цагдаа нар нулимс асгаруулагч, усан их буу ашигласан ба зарим нь метроны буудалд байсан жагсагчдыг зодсон байна. Энэ үеэр жагсагчид цагдаа нарын гар бууг булаахыг оролдсон учир тэнгэр лүү хоёр удаа буудаж анхааруулах дохио өгсөн гэж цагдаагийн газар мэдээлжээ. 

Харин Ням гарагт жагсагчид олон улсын нисэх буудалд эсэргүүцлээ үргэлжилжээ. Энэ үеэр  олон мянган жагсагчид нисэх буудлын гаднах хашлага, торыг нурааж зарим нь автобусны буудал дээрх цагдаа нар луу дайрсан байна.

Цагдаагийн газрын нэмэлт хүч ирсний дараа төмөр саваа, гал унтраагчаар зэвсэглэсэн жагсагчид ухарч хурдны замыг хаажээ.

Нисэх буудалд болсон жагсаалын үеэр зорчигчид хаалттай үүдний хаалганы цаана гацсан ба зарим нь терминал руу зугтсан байна. 

Албаныхан нисэх буудлын ойролцоох галт тэрэг болон автобусны буудлуудыг хаажээ.

цагдаагийн газрын мэдээлснээр Бямба гарагийн жагсаалын үеэр 51 хүнийг баривчилсан байна. 

Эх сурвалж: The guardian, Al jazeera, CNN