Гүүгл компани Хонг Конгийн жагсаалын тухай бичлэг нийтэлсэн 210 YouTube сувгийг хаасан гэж мэдээллээ. Эдгээр суваг нь байршилаа өөрчилсөн ба хэр их хандалт авч, хэдэн бичлэг нийтэлсэн нь тодорхойгүй байна. 

Мягмар гарагт Твиттер, Фэйсбүүк компаниуд мөн Хонг Конгийн жагсаалын талаар нийтлэл оруулсан олон зуун хаягийг устгасан юм. Эдгээр хаягууд Хятадын засгийн газартай холбоотой гэж мэдэгдсэн байна. 

Хонг Конгт зургадугаар сараас хойш долоо хоног бүр Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон жагсаал болж байгаа юм. Жагсагчид ардчиллын үнэ цэнийг өсгөх, цагдаа нар жагсагчдын эсрэг хүч хэрэглэсэн явдлыг шалгах, удирдагч Кэрри Ламыг огцрохыг шаардаж байна.

Эх сурвалж: CNN, CNET