Хонг Конгийн тусгаар тогтнолын хөдөлгөөний удирдагчдын нэг болох Жимми Шам халдлагад өртөж эмнэлэгт хүргэгджээ. Түүний удирддаг Хүний эрхийн фронт группын мэдээлснээр алхаар зэвсэглэсэн 4-5 үл таних этгээд Шамын биед халдсан байна. 

Хэргийн газар түргэн тусламж ирэхэд тэрээр ухаангүй байсан ба толгой нь хагарсан байсан тул эмнэлэгт хүргэгджээ. Хүний эрхийн фронт групп уг халдлага нь хүний үндсэн эрхийг зөрчсөн улс төрийн терроризм гэж үзэж байна. Шам наймдугаар сард мөн халдлагад өртжээ. 

Хүний эрхийн фронт нь энэ зун хэд хэдэн удаагийн тайван жагсаал зохион байгуулсан ба Шам уг группын ерөнхий удирдагч юм. 

Хонг Конгийн тусгаар тогтнолын төлөөх жагсаал дөрөв дэх сардаа үргэлжилж байгаа ба энэ хугацаанд хэд хэдэн жагсагчид Хятадын засгийн газрын дэмжигчдийн халдлагад өртжээ. 

Эх сурвалж: France24, BBC