Өнгөрсөн Ням гарагт Хонг Конгт болсон жагсаалыг сурвалж байсан Индонезийн сэтгүүлч Веби Мега Индагийн баруун нүд хараагүй болжээ. Түүний өмгөөлөгчийн хэлснээр цагдаа нарын 12 метрийн зайнаас галласан резинен сум Индагийн зүүж байсан хамгаалалтын шилийг оносон байна. 

Улмаар түүний хоёр нүд гэмтсэн ба эмч нарын хэлснээр баруун нүдний хараагаа бүрэн алдах эрсдэлтэй гэжээ. Сэтгүүлч Инда нь Индонезийн Суара сонинд ажилладаг бөгөөд жагсаалыг сурвалжлах үеэр “Хэвлэлийн ажилтан” гэсэн бичигтэй тод өнгийн хантааз, хамгаалалтын малгай өмсөж явсан байна. 

Хонг Конг дахь Индонезийн консулын газар иргэдээ жагсаал болж байгаа газраас хол байхыг сануулжээ. Мөн Хонг Конгийн жагсагчид Лхагва гарагт буюу Хятадын Коммунист намын 70 жилийн ойн баярын өдөр жагсаал хийсэн юм. Энэ үеэр цагдаа нар жинхэнэ буугаар гал нээж нэг иргэнийг шархадуулсан байна. 

Уг хоёр жагсаалын үеэр нийт 269 хүн баривчлагдсан ба 100 гаруй хүн эмнэлэгт хүргэгдэж, 30 цагдаа гэмтжээ. 

Эх сурвалж: BBC, The strait times