Хонг Конгийн жагсагчид эсэргүүцлээ биеэн дээрээ илэрхийлж эхэллээ. Өдгөө 12 дахь долоо хоногтоо үргэлжилж буй Засгийн газрын эсрэг хөдөлгөөний эсэргүүцлийн дараагийн хэлбэр нь шивээс хийлгэх болоод байна. 

Хонг Конгийн нэрээ нууцалсан шивээсчин долдугаар сарын турш Хонг Конгийн далбаан дээрх цэцэг, Хонг Конг гэсэн ханз зэрэг шивээсийг 100 гаруй хүнд үнэгүй хийжээ. Шивээсчин ийнхүү Хонг Конгийг хөдөлгөөнийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. 

https://www.instagram.com/p/B1V3B62ljBa/?utm_source=ig_embed

Мөн энэ сарын 11-нд болсон жагсаалын үеэр нүдэндээ гэмтэл авсан эмэгтэй, жагсагчдын бэлэг тэмдэг болсон шар шүхэр зэргийг дүрсэлсэн шивээсийг олон хүмүүс шивүүлэхийг хүсжээ. 

https://www.instagram.com/p/B0dJ9ZADn5R/?utm_source=ig_embed

Ихэнх үйлчлүүлэгчид нь Хонг Конгийн жагсаалыг үргэлж санаж, үр хойчдоо сургамжлах үүдээс ийм төрлийн шивээс хийлгэж байгаа гэдгийг шивээсчид хэлсэн байна. 

Хонг Конгт олон жилийн турш шивээсийг гэмт хэргийн бүлэглэлтэй холбоотой гэж үзэн хориглодог байсан ч сүүлийн үед шивээс хийлгэх нь ихэсчээ. 

A tattoo of a gas mask and tear gas in Hong Kong.

Эх сурвалж: CNN