Хонг Конгийн жагсагчид Ням гарагт Нью Таун плаза худалдааны төвд цуглан 16 дахь долоо хоногтоо Засгийн газраа эсэргүүцэн жагслаа. Уг жагсаалд ихэвчлэн залуучууд оролцсон ба тайван замаар эхэлсэн ч үймээн самууд хүрсэн байна. 

Энэ үеэр тэд Хятадын тугийг сүйтгэж голын усанд хаяжээ. Мөн масктай жагсагчид мэдээллийн самбарыг гал унтраагчаар хагалж ус цацан урсдаг шат хуу хогийн сав шидсэн байна. Үүнээс гадна шалны чулууг хуулж цагдаа нарын өөдөөс шиджээ. 

Улмаар цагдаа нар худалдааны төв, ойролцоох метроны буудлыг хааж жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч ашигласан байна. Хонг Конгийн жагсаал өмнө нь нисэх онгоц, метроны буудал дээр явагдаж байсан ба цагдаа нар жагсагчдын дунд гэмт бүлэглэлүүд байгаа гэж таамагласан юм. 

Ням гарагт Хонг Конгийн нисэх буудалд цагдаа нар өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан бөгөөд зөвхөн Хонг Конгт ирж байгаа зорчигчды нэвтрүүлсэн байна. 

Эх сурвалж: BBC, SCMP