Хонг Конгийн олон зуун оюутан, сурагчид хичээлийн шинэ жилийн эхний өдрөөс эхлэн бойкот зарлалаа. Энэхүү бойкот нь Хонг Конгийн иргэдийн гурван сар үргэлжилж буй ардчиллын төлөөх хөдөлгөөний ээлжит арга хэмжээ юм. 

Бойкотод нэгдсэн оюутан, сурагчид Хонг Конг дахь Хятадын их сургуулийн гадна цугларч ээлжлэн үг хэлсэн байна. Энэ үеэр оюутнуудын төлөөлөл 19 настай Чан, “Зуны амралт дууссан ч бид хэвийн амьдралдаа эргэн орохгүй. Бид тэмцлээ үргэлжлүүлэх ёстой. Уг жагсаал надад нийгмийнхээ төлөө санаа тавихыг ёстойг сануулсан” гэлээ. 

Харин Хонг Конгийн засгийн газрын нарийн бичгийн дарга Мэттью Чен сургууль бол жагсаал хийх газар биш гэсэн байна. Жагсагчид нэгдсэн ажил хаялт зарласан ч Даваа гарагт дэлгүүр, галт тэрэгний буудал хэвийн ажиллагаанд орж иргэд ажилдаа явж эхэлжээ. 

Хамгийн сүүлд Хонг Конгийн иргэд өнгөрсөн амралтын өдрүүдэд MTR метроны буудал, нисэх буудлын хаалт хашилтыг шатаан, шатагч бодис шидэж үймээн самуун гаргажээ. Улмаар цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулагч, усан их буу ашигласан байна. 

Цагдаагийн газрын мэдээлснээр метроны буудлыг хамгаалалтад авсан юм. Харин Хонг Конгийн удирдагч Кэрри Ламын мэдээлснээр жагсагчдын үймээн самуунаас болж 10 метроны буудалд хохирол учирсан байна. 

Эх сурвалж: Reuters, SCMP