Хонг Конгын парламентад ялтан шилжүүлэх хуулийн нэмэлт өөрчлөлтөөс болж үймээн самуун үүсч нэг гишүүн ухаан алдан эмнэлэгт хүргэгджээ.

Гишүүд санал зөрөлдсөний улмаас бие биенийгээ газар унатал нь түлхсэн байна.

Ялтан шилжүүлэх хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Хонг Конгын хэрэгтнүүдийг Хятад руу шилжүүлснээр Хонг Конгын хуулийнхан тэдэнд хяналт тавих эрхгүй болох юм. Иймээс уг нэмэлт өөрчлөлтөөс болж Хятадын тал хэрэгтнүүдийг шударга бусаар шүүх эрсдэлтэй гэж зарим гишүүд үзэж байгаа гэнэ.

Хонг Конг 1997 онд Хятадын мэдэлд очсоны дараа хойш нийгэм, хууль, улс төрийн системээ дотооддоо зохицуулах хэлэлцээр байгуулжээ.

Гэвч Хятадын Коммунист нам сүүлийн үед уг хэлэлцээрийг зөрчин Хонг Конгийн хуульд өөрчлөлт оруулахаар шахалт үзүүлж байгаа юм.

Улмаар Хонг Конгын парламент дахь Хятадыг дэмжигч гишүүд хуулийн нэмэлт өөрчлөлтийг долдугаар сараас өмнө батлуулахын тулд Абрахам Разакыг хуулийн байнгын хорооны даргаар томилохоор оролдож байгаа гэнэ.

Өнгөрсөн сард энэхүү хуулийн нэмэлт өөрчлөлтийг эсэргүүцэн 130 мянган иргэн жагссан бөгөөд хуульчид, хүний эрхийн байгууллагууд ч шүүмжилсэн байр суурь илэрхийлсэн юм.

Эх сурвалж: BBC, The guardian