Хонг Конгийн цагдаа нар 10 жилийн өмнө худалдаж авсан нам давтамжтай чимээ гаргах төхөөрөмжөө анх удаа жагсаалын эсрэг хэрэглэлээ. Политехникийн их сургуулийн ойролцоо Ням гарагт болсон жагсаалын үеэр цагдаагийн машинаас нам давтамжтай чимээ сонсогдож байсан гэж хэвлэлд бичжээ. 

Цагдаагийн газрын мэдээлснээр жагсагчдад сануулга өгөхийн тулд цагдаагийн хуягт машины дээр 300 гаруй метр зайд чимээ гаргагч төхөөрөмжүүдийг суурьлуулсан байна. Хүний эрхийн идэвхтнүүд уг төхөөрөмжийг толгой дүүргэж, дотор муухай оргиулах, зүг чиг алдуулах нөлөө бүхий хэт нам дамтамжтай чимээ гаргах зэвсэг гэж үзжээ. 

Харин цагдаагийн газар үүнийг зэвсэг биш чимээ ихтэй үед ч мэдээлэл дамжуулах боломжтой төхөөрөмж гэсэн байна. Хонг Конгийн засгийн газар 2009 онд цагдаагийн хуягт машин болон нам давтамжтай чимээ гаргах хоёр төхөөрөмжийг худалдаж авчээ. 

Чимээ гаргах төхөөрөмж нь цагдаа, гал унтраах дуут дохиололтой адил чимээ гаргах тохиргоотой байна. Уг төхөөрөмжийг Нью Йоркийн цагдаагийн газар хэрэглэснээр жагсагчдад толгой дүүрэх шинж тэмдэг илэрч байжээ. Гэвч цагдаагийн газар үүнийг зэвсэг биш гэсэн ч хүний эрхийн идэвхтнүүдийн хэлснээр уг төхөөрөмж нь зэвсэг гэх тодорхойлолтод багтаж байна гэж үзсэн юм. 

Хонг Конгийн жагсаалыг зогсоохын тулд Хятадын цэргүүд хилийн ойролцоо байрлаж байгаа гэж ажиглагчид үзэж байна. Бямба гарагийн үдээс хойш Хятадын цэргүүд сайн дураараа замын чулуунуудыг цэвэрлэсэн юм. Ажиглагчид үүнийг Хятадын тал хүсвэл хяналтаа тогтоож чадна гэдгээ үзүүлж буй анхааруулга гэж үзжээ. 

Эх сурвалж: SCMP, The guardian