Хонг Конгийн засгийн газар 18-аас дээш насны бүх иргэддээ 1200 доллар өгөхөөр шийдвэрлэлээ. Мөн хоёр сая орчим иргэдийн орлогын татварыг 50 хувиар бууруулж, 200 мянган түрээсийн байранд бага орлоготой иргэдийг хоёр сар үнэгүй амьдруулах гэнэ. 

Учир нь, сүүлийн зургаан сарын хугацаанд үргэлжилж буй жагсаал, коронавирусийн халдвараас болж Хонг Конгийн эдийн засаг уналтад ороод байгаа юм. Улмаар иргэд хэрэглээний мөнгөгүй болж эдийн засаг нь зогсонги байдалд орох эрсдэлтэй байна. 

Тус улсын ДНБ-ний хэмжээ 2019 оны сүүлээр 1.2 хувь байсан бол энэ жил 4.8 хувьд хүрэх төлөвтэй байгаа юм. Хонг Конгийн их сургуулийн профессор Теренс Чоны хэлснээр энэ оныг давчихвал эдийн засаг нь аажмаар сайжрах гэнэ. 

Эх сурвалж: CNN, Bloomberg