Хонг Конгийн Ситиплаза худалдааны төвд Ням гарагт болсон жагсаалын дараа хутгатай хүмүүс халдлага үйлдэж дөрвөн хүнийг гэмтээжээ. Тэдний дунд нэгэн улстөрчийн чихийг шүдээрээ тасалсан хэрэг гарсан байна. Гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэсэн ба хоёрынх нь биеийн байдал хүнд байгаа юм. 

Жагсаалыг удирдагч Жошуа Вонгийн твиттерт жиргэснээр “Миний дотно хамтрагч Доктор Эндрю Чиу халдлагад өртөж зүүх чих нь дундуураа хуваагдсан байна. Энэхүү балмад халдлагууд сонгуульд нэр дэвшигчдийг чиглэж байна” гэжээ. 

Хонг Конгчууд энэ сарын сүүлийн парламентын сонгууль өгөх ба тусгаар тогтнолыг дэмждэг хэд хэдэн нэр дэвшигч халдлагад өртсөн юм. Тухайлбал, зургадугаар сард болсон томоохон жагсаалуудыг зохион байгуулсан Хүний эрхийн идэвхтэн Жимми Шам өнгөрсөн наймдугаар сард бэйсболын цохиур, хутга барьсан масктай залуусын халдлагад өртжээ. 

Мөн тэрээр өнгөрсөн сард дахин хутга, алхаар зэвсэглэсэн хүмүүсийн халдлагад өртөж тархиндаа гэмтэл авсан байна. 

Эх сурвалж: CNN, The guardian