СБД-ийн 11-р хороонд байрлах  Хангай хотхоны орон сууцны нэгдүгээр давхарт үйлдвэрлэл, худалдаа нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй газруудад хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтаар Агтийн хөндий ХХК-ний мах ангилах цех, иргэн Б-ийн Болор хүнсний дэлгүүр, Ихрүүд дэлгүүр эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангаагүй байна. Мөн бараа бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй зэрэг зөрчил илэрчээ. Иймд торгуулийн арга хэмжээ авч, зөрчил арилгуулах албан даалгавар хүргүүлсэн байна. 

Үүнээс гадна БЗД-ийн 62-р байранд байрлах Zulaa S хоолны газарт шалгалт хийхэд хана ховхорч мөөгөнцөртсөн, түргэн гэмтэх хүнсийг дам бохирдол үүсэх орчинд хадгалсан зөрчил илэрчээ. 

Түүнчлэн эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд хоол үйлдвэрлэл явуулсан, холбогдох стандарт мөрдөж ажиллаагүй байсан тул зөрчлийн хэрэг нээн, үйл ажиллагааг нь түр зогсоолоо.