Хойд Солонгосын дээд түвшний дипломат Ким Юн Чол удирдагч Ким Жон Уны хамтаар урлагийн тоглолт үзэж буй зураг тус улсын Родон Синмун сонинд нийтлэгджээ. Гэхдээ тэрээр Ким Жон Унаас хэдэн суудлын зайтай нүүрээ дарсан байдалтай сууж байсан ба уг зураг нь яг Ким Юн Чол мөн эсэх нь тодорхойгүй байна.

Ким Юн Чолын зураг дахин сонинд хэвлэгдэхээс өмнө хоёр сар гаруйн хугацаанд түүний нэр нэг ч мэдээнд дурьдагдаагүй юм. Хойд Солонгосын өндөр албан тушаалтан ийм урт хугацаагаар хэвлэлд бичигдэхгүй байгаа нь гадны судлаачдын анхаарлыг татаж байна.

Трамп-Кимийн хоёр дахь уулзалт бүтэлгүйтсэнээс болж хоёр орны хэлэлцээрт оролцсон зарим албан тушаалтнууд хоригдож цаазаар авхуулсан гэж ажиглагчид үзсэн юм. Ийнхүү Ким Юн Чолыг хөдөлмөрийн лагерт хорьж, түүний туслахыг цаазаар авсан гэж Өмнөд Солонгосын Чосун илбо сонин Бямба гарагт нийтэлжээ.

Уг нийтлэлийн цорын ганц эх сурвалж нь Хойд Солонгосын урвагч байсан бөгөөд нийтлэл үнэн бодит эсэхийг Америкийн тал шалгаж байгаа юм.

Эх сурвалж: CNN, VOX