Бид тоймлоё, Та унш

2019.05.16 Пүрэв                                                        10°C   2,643.22  Жаргал ирнэ

Чухлыг тоймлоё


Ерөнхийлөгч 5 дахь хоригоо тавилаа

Ерөнхийлөгч өнгөрсөн Баасан гарагт баталсан Татварын багц хуульд бүхэлд нь хориг тавилаа. Ийнхүү тэрээр Ерөнхийлөгч болсноосоо хойших 5 дахь хоригоо тавьж байна.

Яагаад хориг тавив?

Хууль батлагдахаас өмнө Ерөнхийлөгч хэд хэдэн зүйл, заалтыг өөрчлөх санал гаргасан ч засварлалгүйгээр баталсан юм. Ерөнхийлөгч Татварын багц хууль нь үндэсний эрх ашигт үл нийцэх сөрөг үр дагавартайгаас гадна томоохон уул уурхайн компаниудын татварыг их хэмжээгээр бууруулж, ААН-ийн татварын тэгш бус байдлыг үүсгэх сөрөг нөлөөтэй гэж үзжээ.

Ерөнхийлөгч хуулиа ойлгоогүй гэв

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ерөнхийлөгч хуулиа ойлгохгүй Монголын эдийн засгийн өсөлтийг хааж, боосон хориг тавьсан” гэлээ. Х.Баттулга ерөнхийлөгчөөр томилогдсоноос хойш Сангийн сайдын томилгоо, 2017, 2018 оны төсөв зэргээр Ч.Хүрэлбаатарыг онилсон 4 хориг тавьсан ч УИХ нэгийг нь ч хүлээж аваагүй юм. Тэгвэл мөн л Ч.Хүрэлбаатарыг чиглэсэн энэ удаагийн хоригийг УИХ хүлээж авах уу?


Автобусны камер ажиллаж эхэллээ

Нийтийн тээвэрт ₮1 тэрбумын өртгөөр суурилуулсан ч ажилладаггүй байсан камерууд ажиллаж эхэллээ. Тухайлбал, Зорчигч тээвэр-3 баазын автобуснуудын камер онлайн сүлжээнд холбогдож, удирдлагын төвөөс хянадаг болжээ. Цаашид бүх автобусыг камержуулж, онлайнд холбох юм. Ингэснээр жолоочийн хариуцлага, иргэдийн аюулгүй байдал сайжрахаас гадна автобусны хулгай багасах гэнэ.


Хот руу нүүрс оруулбал ₮3 хүртэлх саяар торгоно

Өчигдрөөс эхлэн хот руу түүхий нүүрс оруулахгүй байх ЗГ-ын тогтоол хэрэгжсэн ба тогтоолыг зөрчиж нүүрс оруулсан хувь хүн ₮300 мянга, хуулийн этгээд ₮3 саяар торгуулах юм. Мөн ЦЕГ-аас хот руу орох замд нэмэлт 4 пост гаргажээ. Гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээг 600 мянган тн шахмал түлшээр орлуулснаар, утааг 50% хүртэл бууруулна гэж ЗГ тооцсон юм.


Леново анхны нугалардаг нөүтбүүкийг танилцууллаа

Хятадын Леново компаний 3 жилийн турш бүтээж буй уг нөүтбүүк нь 13.3 инчийн 2K нягтралтай OLED дэлгэц, савхин гадаргуу, үзэгтэй байна. Мөн bluethooth-ээр хулгана, гар, процессороо холбож болох гэнэ. Энэхүү нөүтбүүк 900 гр-аас бага жинтэй байх ба 2020 онд худалдаанд гарах юм.


Порно сайтад сонгуулийн сурталчилгаа хийсэн улс төрч

Данийн улс төрч Иоахим Б.Олсен сонгуулийн сурталчилгаагаа Pornhub сайтад байршуулжээ. Тэрээр үүнийгээ “Сонгогчид хаана байна тэнд сурталчилгаагаа тавих нь зөв” гэж тайлбарласан юм. Тус улсын парламентын сонгууль 6/6-нд болох ба Pornhub сайтыг өдөрт 100 сая хүн ашигладаг байна.  

Таны сонорт


Related image Бямба гарагт автомашингүй өдөр тохионо.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр