Бид тоймлоё, Та унш

2019.04.19 Баасан                                                      15°C   2,635.13  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


Төрөлхийн дархлаагүй хүүхдийг ДОХ-ын вирусээр эмчиллээ

Америкийн эрдэмтэд анх удаа ДОХ-ын вирус ашиглан төрөлхийн дархлаагүй 8 нярайг бүрэн эмчиллээ. Уг өвчин нь 1000 мянган төрөлт тутамд 1 тохиолддог ба цус ойртолтоос шалтгаалах магадлал өндөр гэнэ.

Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа вэ?

Сайн байгаа, хүүхдүүд бүгд хөлд орсон. Энэ төрлийн өвчтэй хүүхдүүд гадаад орчинд гаралгүйгээр ариутгасан вакум орчинд амьдардаг ч ихэнх нь нярай үедээ нас бардаг юм. Харин дээрх 8 хүүхэд эмчилгээний дүнд бүрэн дархлаатай болсон ба ДОХ-ын вирусийг аюулгүйжүүлсэн учир өвчлөөгүй байна.

Бараг л эмчилгээгүй өвчин байсан

Уг өвчнийг чөмөг шилжүүлэн суулгах мэс заслын аргаар эмчилдэг ч өвчтөнүүдийн 80-с илүү %-д нь тохирох донор олдоггүй байжээ. Энэ төрлийн өвчин Америкт хамгийн их буюу жилд 40-100 тохиолдол илэрдэг байна. Харин Азид 2005-2016 онд 147 төрөлхийн дархлаагүй хүүхэд төрсөн ба 75% нь Хятадууд байжээ.


Капитал банкаар тэтгэвэр авагчдын анхааралд!

Татан буугдсан Капитал банкаар тэтгэвэр авч байсан иргэдийн мөнгийг 5-р сараас Хаан банкаар олгохоор боллоо. Мөн өмнөх сарын тэтгэврээ авч чадаагүй иргэд өнөөдрөөс Хаан банканд бичиг баримттайгаа очиж тэтгэврээ авах боломжтой юм. Дампуурлаа зарласан Капитал банканд нийгмийн даатгал, халамж зэрэг төрийн сангийн ₮400 орчим тэрбум байршиж байжээ.


Японд гэрээгээр ажиллаарай

Манай улс, Японтой ажилтан авах хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Ингэснээр манай улсын иргэд Япон руу гэрээт ажилтнаар явах боломж бүрдэж байна. Зуучлал, бүртгэл зэргийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хариуцахаар болсон ч хэзээнээс, яаж гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Мөн гэрээгээр ажиллах иргэд заавал Япон хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.


Хойд Солонгос шинэ байлдааны зэвсэг туршлаа

Энэ нь ямар төрлийн, хчнээн зам туулах чадвартай нь тодорхойгүй ч дайны зориулалттай, ойрын зайных байх магадлалтай гэж ажиглагчид үзжээ. Харин Америкийн тал уг зэвсэг нь пуужин биш гэж мэдэгдсэн байна. Хойд Солонгос хамгийн сүүлд 2018 онд холын зайн пуужин хөөргөгч туршсан ба Трамп-Кимийн 2 дахь уулзалтаас хойш зэвсгийн туршилт хийгээгүй юм.


Америк Венесуэлийн төв банканд хориг тавина

Учир нь тус банк Мадурог эдийн засгийн хувьд дэмжиж байгаа гэж Америкийн тал үзжээ. Төв банканд хориг тавьснаар Венесуэлийн зах зээлд Америк $-ын гүйлгээ хомсдох юм. Мөн Орос, Куб ерөнхийлөгч Мадурог дэмжиж байгааг буруутган Орос Венесуэл руу цэрэг илгээсэн нь ОУ-ын энх тайван байдалд заналхийлсэн үйлдэл гэжээ.

Таны сонорт


Image result for wind icon Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Архангайн зүүн, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал



Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр