Америкийн аюулгүй байдал, арилжааны хороо Тесла компаний гүйцэтгэх захирал Элон Маскыг хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн хэргээр шүүхэд өглөө. Мөн түүнийг Тесла компаний удирдах суудлаас огцруулахыг хүссэн байна.

Элон Маск өнгөрсөн сарын долоонд твиттер хуудаснаа, “Теслаг 420 доллараар хувьчлах бодолтой байна. Санхүүжилт баталгаажсан” гэж жиргэсэн юм.

Гэвч Аюулгүй байдал, арилжааны хорооны хэлснээр үнэндээ санхүүжилт баталгаажаагүй бөгөөд Маскын жиргээ компаний хувьцааг хэлбэлзүүлж улмаар хөрөнгө оруулагчдад хохирол учруулсан гэнэ.

Учир нь Маскын жиргээний дараа Теслагийн хувьцаа есөн хувьд хүрч үүнээс хойш огцом унасан юм. Харин Америкийн аюулгүй байдал, арилжааны хорооны мэдэгдлийн дараа компаний хувьцаа даруй 11 гаруй хувиар унажээ.

Энэ талаар Маск, “Уг хорооны баталгаагүй мэдэгдэлд урам хугарлаа. Шударга байдал бол амьдралын минь гол зарчим учир хөрөнгө оруулагчдынхаа төлөө ил тод арга хэмжээ авдаг байсан. Баримт нотолгоо намайг худал хэлээгүйг харуулах болно” гэв.

Маск жиргээ бичих үедээ Саудын Арабын томоохон сангаас санхүүжилт авахын тулд компаниа хувьчлах шаардлагатай байсан ч удалгүй бодлоо өөрчилсөн байна.

Эх сурвалж: CNN, Business insider