Бид тоймлоё, Та унш

2020.02.19 Лхагва                                  -6°C  2,758.39  Жаргал үргэлжид ирнэ

Чухлыг тоймлоё 


Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг үзүүлье 

Коронавирусийн халдвартай холбоотойгоор ЗГ-аас Хятадад туслах хүмүүнлэгийн аяныг эхлүүллээ. Хүмүүнлэгийн аяныг БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат ахлах ба хандивын данс нээсэн байна.

Аянд яаж нэгдэх вэ? 
Төрийн банкны 341303432597 дансанд хандив өгснөөр аянд нэгдэх боломжтой. Манай улсад ирж буй жуулчдын 40% нь Хятад иргэд ба аялал жуулчлалын салбараас 2018 онд ₮1.5 их наядын орлого олжээ.

Бидэнд өгсөн тусламжууд
Манай улс 2010 оноос Хятадтай $1.5 тэрбумын хөнгөлөлттэй зээлийн гэрээ байгуулжээ. Мөн Хятадын тал 1 тэрбум юанийн буцалтгүй тусламжийг ЗГ-т олгосон байна.


Коронавирусийн судалгааны дүн гарчээ 

Нийт 72314 халдварыг судлахад 86.6% нь 30-79 насныхан байгаа ба нас баралт 2.3%-тай байна. Вирусийн оргил үе 2/1 байсан бөгөөд вакцин 6-8 сарын дараа гарах гэнэ. Өчигдрийн байдлаар коронавирусээр 73322 хүн халдварлаж, 1873 нас баралт бүртгэгджээ.


Банкууд богиносгосон цагаар ажиллаж байна 

Коронавирусээс сэргийлэх үүднээс Төрийн, Голомт, Хаан банк 09:00-16:00, Ариг банк 09:00-18:00, Хас банк 10:00-16:00 цагийн хооронд ажиллаж байна. Харин УБ хотын болон ХХБ ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байгаа юм.


Дэлхийгээ хамтдаа хамгаалцгаая 

Тэрбумтан Жефф Безос Дэлхийн Безос санг байгуулж, нийт хөрөнгийнхөө 8% буюу $10 тэрбумыг хандивлажээ. Уг сан нь цаг уурын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авч буй хүмүүсийг дэмжих юм. Дэлхийн цаг уур сүүлийн 50 жилд 2 градусаар нэмэгдсэнээр Антарктид, Хойд туйл хайлж далайн түвшин нэмэгдэх эрсдэлтэй байна.

Таны сонорт


 1072 хувьцааны дансыг онлайнаар нээж буй газрууд.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр