Эрдэмтэд хорт хавдрын эсийг арьсны гадна талаас эмчлэх лазерыг Арканзасын их сургуулийн эрдэмтэд зохион бүтээжээ. Энэ нь одоо хэрэглэгдэж буй цусан дахь хавдрын эсийг илрүүлэх аргуудаас 1000 дахин нарийвчлалтай гэнэ.

Китопон гэх нэртэй уг технологи арьсны гаднаас цусан дахь хавдрын эсийг илрүүлж лазераар шардаг байна.

Судлаачид энэхүү технологио арьсны хорт хавдартай 28 өвчтөн, 19 эрүүл сайн дурынхан дээр туршихад 10 секундээс нэг цагийн дотор 27 өвчтөний хавдрын эсийг илрүүлжээ. Мөн эрүүл өвчтөнд худал хариу гаргах болон аюулгүй байдлын асуудалд сөрөг нөлөө үзүүлээгүй байна.

Үүнээс гадна лазер эмчилгээний дараа хавдрын эсийн тоо цөөрчээ. Гэхдээ эрдэмтэд уг технологийг хавдрын түвшин өндөр байдаг хар арьстай хүмүүс дээр туршиж үзээгүй байгаа юм.

Хавдрын эс нь цусаар дамжин бие эрхтэнд тархдаг бөгөөд тархалтыг ихэвчлэн цусны шинжилгээгээр илрүүлдэг байна. Гэвч эхэн үедээ байгаа хавдрын эс цусны шинжилгээгээр илрэхгүй байх магадлал өндөртэй юм.

Эх сурвалж: Live science, Weforum