Замын-Үүд боомтод Бээжин-Улаанбаатар-Москвагийн галт тэргээр ирсэн нэг иргэнийг тусгаарлаад байна. Учир нь, тус иргэн Эрээнд хотод тусгаарлан авч үлдсэн өндөр халуунтай Хятадын хоёр иргэнтэй ойр байжээ. 

Шинжилгээний хариу үдээс хойш гарах ба одоогийн байдлаар коронавирусийн халдвар Монголд бүртгэгдээгүй гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. 

Коронавирусийн үед халуурах, цээж хөндүүрлэх, гүйлгэх зэрэг улирлын томуугийн шинж тэмдэг илэрнэ. Иймд эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд мэргэжлийн эмчид яаралтай хандахыг зөвлөж байна. 

Хэдийгээр халдвар бүртгэгдээгүй ч Монголд дамжин орж ирэх магадлал өндөр байгаа тул ЭМЯ-аас зөвлөмж гаргаад байна. 

Зөвлөмжид: 

  • Хувийн ариун цэврийг сайтар сахиж гараа тогтмол угаах, 
  • Содаар аяга тавгаа ариутгах, 
  • Амны хаалт тогтмол зүүх, 
  • Ханиаж, найтаахдаа амны алчуур хэрэглэх, 
  • Голомттой бүс нутаг руу зорчихгүй байх шаардлагатай. 

             Г.Бадамханд