Хот хоорондын тээвэр эрхлэгч 50 орчим ААН-ийн 1,500 гаруй жолооч тарифыг нэмэгдүүлэх албан шаардлагыг Автотээврийн үндэсний төвд Мягмар гарагт хүргүүлсэн байна.

Шаардлагад хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөгдөөгүй 10 гаруй жил болсон. Гэвч энэ хугацаанд бензин, түлшний үнэ 2.5-3 дахин нэмэгдсэн тул суудал ашиглалт 50 хувьдаа ч хүрэлгүй, алдагдалтай ажиллаж байна” гэжээ.

Тиймээс нэг хүн км-т дунджаар 53-63 төгрөг төлөх буюу чиглэлээсээ хамаарч 1000-8000 хүртэлх төгрөгөөр нэмэгдүүлэхийг шаардсан байна.

Хэрэв шаардлагыг шийдвэрлэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгджээ.

Авто тээврийн салбарынхан долдугаар сарын зургаанд хэвлэлийн хурал зарлаж, үнэ тарифаа нэмэгдүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгдсэн юм.

Тодруулбал, долдугаар сарын 10-аас эхлэн 21 аймаг, алслагдсан гурван дүүрэг сум суурин руу хот хоорондын тээврийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагын үнэ тарифыг 2000-12000 төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн юм.