Хотын дарга С.Амарсайхан Орлеон хотын нэгдсэн эмнэлгийн эмч Ж.Виала, С.Реунауд, Л.Брет, Б.Мукентөрм нартай уулзлаа. Тус хотын нэгдсэн эмнэлгийн эмч нар 2000 оноос хойш ГССҮТ-тэй хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байгаа юм.

Энэ удаагийн уулзалтаар Монголд хийж хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн үр дүнгээ  танилцуулж, цаашид нийслэлийн зүгээс дэмжин ажиллах зарим асуудлаар санал солилцлоо.

Хотын дарга С.Амарсайхан уулзалтын үеэр төсөл хөтөлбөрийн зарим шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэж ажиллана гэдгээ мэдэгдсэн юм.

Мөн энэ үеэр талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь хоёр талд харилцан ашигтай, мэргэжлийн боловсон хүчнээ харилцан сургах, хамтарч ажиллах давуу тал байгааг онцолсон байна.

Цаашид энэ хүрээнд иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалсан, олон үр дүнтэй ажил хийх талаар ярилцаж тохиролцлоо.