Шинэ Хотын дарга өнөөдөр тодрох учиртай байсан ч НИТХ-ын 73 хувийг бүрдүүлдэг МАН бүлэг ирцээ бүрдүүлээгүйн улмаас уг асуудлыг Даваа гарагийн 09:00 цаг болгон хойшлууллаа.

АН бүлгийн мэдээлснээр МАН бүлэг дотроо саналаа нэгтгэж чадаагүйн улмаас ийнхүү НИТХ-ыг бойкотлосон гэнэ. МАН-ын тэргүүлэгчдийн хурлаас НИТХ-ын дарга С.Амарсайхан, Б.Мөнхбаатар, Р.Дагва нарын нэрийг Хотын даргад дэвшүүлж улмаар удирдах зөвлөл С.Амарсайханыг дэмжсэн юм.

Гэвч ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар нар С.Амарсайханыг хотын даргад томилох асуудалд санал нэгдээгүй гэж зарим эх сурвалж мэдээллээ.

Дээрээ суудлаа олохгүй бол дороо гүйдлээ олдоггүйн балгаар МАН-ын үл ойлголцлоос үүдэн төрийн ажил гацаж, нийслэлчүүд шинэ онтойгоо зэрэгцэн, шинэхэн хотын даргатайгаа золгох нь.