Бид тоймлоё, Та унш

2020.02.24 Даваа                                              Image result for sun snowing icon -6°C  2,759.65 Нас ахар болно

Чухлыг тоймлоё 


Гэртээ шинэлье

Шинийн 1-нд туулай цаг буюу 05:40-07:40 цагт босох ба гэрийн хамгийн өндөр настай хүнтэй түрүүлж золгоно. Хэрэв ижил настан байвал эрэгтэйг нь хүндэтгэн түрүүлж золгох бөгөөд золгохдоо малгайгаа өмсөж, товчоо бүрэн товчилж, бүсээ чангалан “Та амар байна уу?” гэж гарынхаа алгыг дэлгэн тохойноос нь дэмнэж золгоно.

Энэ жилийн өнгө ба засал

XVII жарны Хотол төгс хэмээх цагаан хулгана жил нялхаст маш сайн, өвгөд хөгшдөд дунд, залууст муу гэж зурхайн зурлага буужээ. Мөн 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97-ны жил нь орж буй хулгана жилтнүүд онцгой засалтай, морь, туулай, тахиа жилтнүүд харш суудлын засал хийлгэнэ. 

Мөр гаргах тухай

Шинийн 1-нд зүгээ гаргахдаа тухайн жилийн цог хийморийн зүгт гарч, буян хишгийн зүгээс ирнэ. Хэрэв мөр гаргах зүгт хар нохойн ам таарвал амин зүгт мөрөө гаргаад буян хишгийн зүгээс ирнэ. 

Мөрөө хэрхэн гаргах талаар энд дарж харна уу.


Хөөрөгний даалин бол эрчүүдийн “косметик цүнх”

Даалин нь харилцаа үүсгэх, нас, зэрэг дэвийг илтгэдэг байна. Эрт үед даалинд хөөрөгнөөс гадна аяга, шүдний чигчлүүр, сахлын чимхлүүр, хумсны хир арилгагч, хэлний хусуур зэрэг мөнгөн хэрэглэлийг хийдэг байжээ. Мөн Цагаан сараар хадаг байхгүй үед хөөрөгний даалингаа барьж золгодог уламжлалтай.


Баярын өдрүүдэд хэр их нян, бактери халдварлах магадлалтай вэ? 

Гар барилцах төдийд 10-20 сая, хацар дээр 0.5 сек үнсэхэд 2-5 сая, 1 савнаас хооллоход 10-30 сая нян, бактери дамждаг гэнэ. Иймд онцгой нөхцөл үүсээд буй энэ үед айл хэсэж золгохгүй байхыг зөвлөж байна.

Таны сонорт


Image result for music icon Hallelujah дуу бүтсэн түүх.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр