Замын-Үүд дэх гаалийн газраар хууль бусаар алт нэвтрүүлхэийг завдсан хэргийг илрүүллээ.

Тодруулбал, энэ сарын 17-нд иргэн Г нь өөрийн гар тээш болон биедээ 2.735 кг алт нууж нэвтрүүлэхийг завдсан байна. Уг хэргийг гаалийн мэргэжилтнүүд илрүүлэн, цагдаагийн байгууллагад шилжүүлжээ.

Наймдугаар сарын 12-нд Монголын иргэн М хууль бусаар хөөрөг, гуутай бурхан, суумал бурхан зэрэг 24 нэр төрлийн эд зүйлсийг гялгар уутанд боож, хүнсний зүйлсээр далдлан нэвтрүүлэхийг завдсан юм.

Түүнчлэн хилээр гарал үүсэл тодорхойгүй, импортын мэдэгдэлгүй бараа бүтээгдэхүүн хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна.

Тухайлбал, энэ сарын найманд Замын-Үүд боомтоор иргэн Б нь Хятадаас 110 хайрцаг найман нэр төрлийн ундаа, хоол амтлагч, халуун ногоог нэвтрүүлэхийг завдсан юм.