ЮНЕСКО-гийн Дэлхийн биет бус өвийн хамгаалах олон улсын хорооны 13-р хурлын үеэр хоёр Солонгос түүхэнд анх удаа үндэсний Сирум бөхөө хамтран бүртгүүллээ.

Өмнөд Солонгос 2016 онд уг бөхийн төрлийг дэлхийн өвд бүртгүүлэх хүсэлт гаргасан бол Хойд Солонгос 2015, 2017 онуудад гаргаж байжээ. Гэвч хоёр улсын Засгийн газар энэ онд уг спортыг хамтран бүртгүүлэхээр тохиролцсон байна.

Өмнөд Солонгос өдгөө Ариранг гэх ардын дуу, кимчи хийх арга зэрэг 20 соёлын өвийг ЮНЕСКО-д бүртгүүлсэн бол Хойд Солонгос гурван биет бус өвөө бүртгүүлжээ.

Сирум бөх нь Христийн тооллын өмнөх 680 оноос МЭӨ 52 он буюу Гугурё, Шилла, Бэкжэ улсын үед үүссэн байна. Уг бөхийн дүрэм нь хоёр тамирчин бие биенийхээ бүснээс бариад нэгнийгээ түлхэж өргөх зэрэг аргаар барилддаг бөгөөд хамгийн түрүүнд газар унасан нь ялагдал хүлээдэг аж.

Жусон улсын үед ялагч нь голдуу бухаар шагнуулдаг байсан бол Гурё улсын хаан Гонмин Сирумын аваргуудыг бие хамгаалагчаараа сонгодог байжээ.

Сирум бөх 1980-аад оны үед мэргэжлийн спорт болон хөгжсөн бөгөөд “Оддын хаан” нэвтрүүлгийг хөтлөгч Кан Хо Дун тухайн үеийн шилдэг тамирчдын нэг байсан гэнэ.

Image result for kang ho dong

Эх сурвалж: Korea herald, The Guardian