Хуавей компаний гүйцэтгэх захирал Рен Чжэнфэй 5G технологийн патентаа гадны компаниудад зарахад бэлэн гэж мэдэгдлээ. Улмаар худалдан авагчид сүлжээний програмын кодыг нь өөрчилж болох ба ингэснээр 5G сүлжээг Хуавей компани хянах боломжгүй болох юм.

Америк, Австралийн засгийн газар Хуавей компанийг Хятадын засгийн газарт мэдээлэл өгдөг гэж үзэн 5G сүлжээнд нь хориг тавьсан байна. Гэвч Хуавей компани Засгийн газраас хараат бус гэдгээ удаа дараа мэдэгдсэн юм.  

Ажигчлагчид Америкийн компаниуд засгийн газрынхаа хоригийг зөрчин, өөрсдийн шилдэг технологио Хуавейгийн сүлжээгээр орлуулна гэдэгт эргэлзэж байгаа гэнэ. 

Одоогоор Европын Нокиа, Эриксон компаниуд Хуавейгийн 5G сүлжээг ашиглахаар сонирхож байгаа юм. Харин 5G сүлжээний зах зээлд Өмнөд Солонгосын Самсунг, Хятадын ZTE компаниуд Хуавейгийн томоохон өрсөлдөгч болоод байна. 

Харин Америкийн Киско, Делл, HP компаниуд 5G сүлжээтэй холбоотой бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн ч Америкт 5G сүлжээ үйлдвэрлэгч байхгүй юм. 

Хэрэв Америкийн засгийн газар Хуавейгийн 5G сүлжээг худалдаж авахын тулд хоригоо цуцалвал Хуавейгийн утаснууд Андройд системийг дахин ашиглах боломж нээгдэнэ гэж ажиглагчид үзэж байна. 

Эх сурвалж: BBC, CNET