Хуавей компаний ажилчдын кафены бүх ширээн дээр Дэлхийн хоёрдугаар дайнд сүйрэлгүй үлдсэн онгоцны зургийг тавиад “Шарх, сорви таныг улам хүчирхэгжүүлж, хүнд хэцүү цаг үе жинхэнэ баатруудыг бий болгодог” гэж бичжээ.

ЗХУ-ын Ильюшин Ил-2 онгоц нь дайны үед олон суманд оногдсон ч амжилттай эргэж ирсэн байна. Энэхүү илгээмжээрээ Хуавейгийн 188 мянган ажилтнуудад Америктай үүсээд буй худалдааны асуудалд бэлтгэлтэй байхыг сануулж байгаа гэнэ.

Америкийн засгийн газар өнгөрсөн сард Хуавей компанид хориг тавьж дотоодын компаниудаа худалдаа хийхийг нь хориглосон юм. Үүнээс болж Хуавейгийн ухаалаг утасны гадаад худалдаа ирэх хоёр жилд 30 тэрбум доллараар буурах магадлалтай гэж ажиглагчид үзэж байна.

Америкийн хоригоос болж Гүүгл компани Хуавейтэй харилцаагаа тасалж цаашид андройд үйлдлийн системээ худалдахгүй гэдгээ мэдэгсэн юм. Үүнээс хойш Хуавей өөрсдийн бүтээж буй үйлдлийн системээ сайжруулж байна. Мөн Оросын компаний хөгжүүлж буй Аурора үйлдлийн системийг ашиглах талаар ярилцаж байгаа гэж Оросын Белл агентлаг мэдээлжээ.

Эх сурвалж: Stuff, ZDnet