Хуавей компани бизнесийг зах зээлээс шахахын тулд хууль бус үйл ажиллагаа явуулж байна гэж үзэн Америкийн засгийн газрыг Техас мужийн шүүхэд өглөө.

Ажиглагчид үүнийг Америкийн шийдвэрийн эсрэг авч буй Хуавейгийн сүүлийн арга хэмжээ ба шүүхээс нааштай хариу өгвөл хоригийг зөөллүүлэх арга хайж магадгүй гэж үзжээ.

Хуавейгийн хуулийн ахлах ажилтан Сон Лиупин энэ талаар хэлэхдээ “Америкийн улс төрчид Хятадын хувийн компаний түлхэн унагахын тулд улсынхаа бүх хүчийг ашиглаж байна” гэжээ.

Америкийн засгийн газар энэ сард дотоодын компаниудыг Хуавейтэй хамтарч ажиллахыг хориглосон бөгөөд үүндээ мөн гадны компаниудыг ч уриалж байгаа юм.

Учир нь тэд Хуавей компани хэрэглэгчдийнхээ мэдээллийг засгийн газартаа өгдөг, энэ нь Америкийн үндэсний аюулгүй байдалд халтай гэж үзжээ.

Харин Хуавейгээс зүгээс үүнийг удаа дараа няцаасан байна. Хуавей нь Apple, Самсунг зэрэг томоохон ухаалаг утас үйлдвэрлэгчидтэй өрсөлдөхүйц компани юм.

Гэвч Америкийн хоригоос болж Гүүгл, ARM зэрэг компаниуд Хуавейтэй худалдаа хийхээ зогсоож, Их Британи, Японы томоохон компаниуд Хуавейгийн гар утаснуудыг худалдаалахаа түр хойшлуулсан байна.  

Ингэснээр Хуавейгийн өндөр хурдны 5G технологийн хөгжүүлэлтэд ч хүндрэл учир ч дэлхийн 170 гаруй орны гурван тэрбум хэрэглэгч хохирч байгаа гэдгийг тус компанийн ахлах ажилтан Сон онцолсон юм.

Эх сурвалж: CNN, BBC