Хятадын гар утас үйлдвэрлэгч Хуавей компани ажилтнууддаа зориулж Европын томоохон 12 хотын дуураймал хувилбарыг бүтээжээ.

Ox Horn гэх хотхоны барилгын ажил 2015 онд Шенжэн хотод байрлах компаний удирдагын төвийн дэргэд 1,4 сая метр.кв талбайд баригдаж эхэлсэн юм. Хотхоны төв хэсгийн 108 байгууламж энэ жил ашиглалтад орсон бөгөөд өдгөө 25 мянган ажилтан оршин суудаг байна.

Энэхүү хотхон нь ажилтнуудыг Хятадын тэнгэр баганадсан барилгуудаас түр холдож амрангаа бүтээлч санаа олоход нь тус болох зорилготой гэнэ. Гэхдээ хотхонд зөвхөн Хуавейгийн ажилчид болон тусгай зөвшөөрөлтөй хүмүүс л нэвтрэх юм.

Уг хотхон нь томоохон замгүй бөгөөд зөвхөн трамбайн, жижиг цахилгаан автобусаар зорчих боломжгүй гэнэ. Мөн бүх байгууламжид энтертаймент төв, дэлгүүр, кафе байдаг ба хиймэл нуур, гол зэргийг шийдэж өгчээ.

Эх сурвалж: RT, CNBC