Хуавей компани Америкийн хоригт орохоосоо өмнө Гүүглтэй хамтран ухаалаг спикер үйлдвэрлэх гэж байжээ. 

Ухаалаг спикер нь Гүүгл Assistant аппликейшнаар дамжуулан хэрэглэгчийн дуу хоолойгоор тушаал биелүүлдэг байх байсан гэнэ. Уг бүтээгдэхүүнийг ирэх есдүгээр сард Берлин хотод болох IFA хурлын үеэр танилцуулж, дэлхий даяар худалдаалахаар төлөвлөсөн байжээ. 

Гэвч Америкийн засгийн газар өнгөрсөн тавдугаар сард дотоодын компаниудаа Хуавейтэй худалдаа хийхийг нь хориглосноос болж уг төлөвлөгөө бүтэлгүйтэж Гүүгл Хуавейд хориг тавьсан юм.
Амазон, Apple, Гүүгл зэрэг компаниуд ухаалаг спикер худалдаанд гаргасан ч хэрэглэгчдийн яриаг хуулж авдаг гэх асуудалд холбогддог юм. 

Иймээс Хуавейгийн спикер ч хэрэглэгчдийн яриаг чагнаж Хятадын засгийн газарт өгдөг гэх хэрэгт холбогдох магадлалтай байсан гэж ажиглагчид үзэж байна. 

Эх сурвалж: The verge