Шинээр гарсан зарим Huawei утаснуудын хэрэглэгчид VLC тоглуулагчийн андройд аппликэйшнд хэт их муу үнэлгээ өгсний улмаас VLC-ийн хөгжүүлэгчид татаж авахыг хориглох шийдвэр гаргажээ.

Үнэн хэрэгтээ Huawei-н шинэ загварын утасны баттерэй зарцуулах хуваарлилтаас болж зарим аппликэйшн цэнэгийг хурдан дуусгадаг тул хэрэглэгчид VLC-д муу үнэлгээ өгсөн байна. VLC аппликэйшнийг гаргасан ч тоглуулж байсан дуу эгшиглэсээр байдаг нь утасны цэнэг ихээр хэрэглэдэг байна.

Уг нь хэрэглэгчид баттерэйн зарцуулалтын тохиргоог гараар өөрчилж болох ч дийлэнх хүмүүс яаж өөрчилдгийг мэддэггүй учир аппликэйшнийг буруутгадаг аж.

Иймд VLC-ийн хөгжүүлэгчид Huawei P8, P10, P20 утасны Google Play-ээс аппликэйшнээ татаж байгаа ба хэрэв хэрэглэгчид тоглуулагчийг ашиглах сонирхолтой байвал APK хувилбарыг хайлтын системээс татаж авч болох юм. (Жишээ нь, Google-ээс VLC аpk гэж хайгаад татаж авна)

Эх сурвалж: Theverge