Фэйсбүүк, Инстаграм, WhatsApp аппликейшнийг Хуавей компаний шинэ загварын утаснуудад суулгах зөвшөөрөл олгохгүй гэж Фэйсбүүк компани мэдэгдлээ. Харин эдгээр аппликейшнийг Хуавейгийн хуучин загварын утаснуудад хэвийн ашиглах боломжтой юм.

Ухаалаг утас үйлдвэрлэгчид алдартай аппликейшнуудыг утсандаа суулгаж худалдаалдаг юм. Хуавей компани дээрх аппликейшнуудаас гадна Твиттер, Booking.com зэрэг томоохон аппликейшнийг гар утсандаа суулгадаг байна.

Америкийн засгийн газар өнгөрсөн сард Хуавейгийн утаснуудыг үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй гэж үзэн худалдааны хориг тавьсан юм.

Энэ дагуу Гүүгл компани Хуавей компаний гар утсанд андройд системийн эрх олгохгүй гэх шийдвэр гаргасан ба ирэх наймдугаар сар хүртэл түр ашиглахыг зөвшөөрчээ.

Гэхдээ Хуавейгийн хуучин загварын утаснуудад андройд үйлдлийн систем болон Playstore, Youtube зэрэг Гүүглийн аппликейшнууд хэвийн ажиллах юм.

Эх сурвалж: Reuters, CNBC, The verge