Хятадын ухаалаг утас үйлдвэрлэгч Хуавей компани өөрсдийн бүтээсэн Ark OS үйлдлийн системийн зохиогчийн эрхийг авахаар Германы зохиогчийн эрхийн газарт хүсэлт гаргажээ.

Энэхүү систем дээр андройд үйлдлийн системд зориулсан аппликейшнуудыг ашиглах боломжтой гэдгийг Хуавей компаниас мэдэгдсэн байна. Уг үйлдлийн системийг энэ хавраас 2020 оны намар хүртэлх хугацаанд хэрэглээнд нэвтрүүлж магадгүй гэж ажиглагчид таамаглажээ.

Image result for huawei os

Америкийн засгийн газар дотоодын компаниудаа Хуавейтай худалдаа хийхийг хориглосноос болж Хуавейгийн бүтээгдэхүүнүүд андройд, виндөүс үйлдлийн систем ашиглах боломжгүй болсон юм.

Үүнээс хойш Хуавей өөрсдийн ХонМенг гэх үйлдлийн системээ боловсруулж байгаа гэх мэдээлэл цацагдсан билээ. 

Эх сурвалж: Interesting engineering, The quint