Шведийн Стокгольм хотын шүүхээс хүчингийн хэрэг үйлдсэн Францын гэрэл зурагчин Жон Клауде Арнаултад хоёр жилийн ял оноолоо.

Арнаултад 1996-2017 оны хооронд хүчирхийлүүлсэн гэх 18 эмэгтэй гомдол гаргасан ч зөвхөн 2011 оны 10 сард болсон ганц л хэргийн дагуу ял оноожээ.

Өдгөө 74 настай Арнаулт түүний эхнэр Катарина Фронстенсон нар Нобелийн шагнал гардуулдаг Шведийн академийн гишүүн байсан ч уг хэргээс болж хоёул огцорсон юм. Мөн тус академи Арнаулт, Катарина нарын удирддаг соёлын форумд хууль бус санхүүжилт өгсөн асуудалд холбогдож дөрвөн гишүүнээ огцруулсан юм.

Энэ жилийн Нобелийн уран зохиолын шагнал гардуулах ажиллагаа өнгөрсөн тавдугаар сард болох байсан ч Арнаултын хэргээс болж хойшилсон юм. Энэ нь Нобелийн 75 жилийн түүхэнд анх удаа шагнал гардуулах үйл ажиллагаа хойшилсон тохиолдол гэнэ.

Уг шийдвэр бусад Нобелийн шагналд нөлөөлөөгүй бөгөөд энэ оны уран зохиолын шагнал гардуулах ажиллагааг 2019 онд зохион байгуулах юм.

Эх сурвалж: CNN, BT