Солонгосын Гёнгсан аймгийн Хаман сумын ИТХ-ын дарга Паг Юун Сун, Засаг дарга Жу Гын Жэ тэргүүтэй төлөөлөгчид ХУД-т албан айлчлал хийлээ. 

Айлчлалын хүрээнд Хаман сумын 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар ХУД-ийн 13-р хороонд байрлах  Хан-Уул Агро паркад 50 метр урттай дөрвөн улирлын найман ширхэг тарвасны хүлэмжийг бэлэглэлээ. Тарьсан тарвас эхнээсээ соёолсон ба наймдугаар сард боловсорч гүйцэх юм. 

Солонгосын Гёнгсан аймгийн Хаман сум нь улсдаа ХАА-н чиглэлээр тэргүүлэгч сум бөгөөд тарвас, амтат чинжүү, улаан лоолийн тариалалтаараа улсдаа дээгүүрт ордог байна. Мөн Япон болон Азийн өндөр хөгжилтэй орнуудад экспортолдог тарвасаараа Азидаа алдартай юм.