Хятадын импортын автомашинд тавьсан 25 хувийн татвар Женерал Моторс, Волксваген зэрэг автомашин үйлдвэрлэгчдэд хүнд цохилт болж байгаа гэнэ. Учир нь, эдгээр компани Америк, Европоос илүү Хятад руу бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байжээ.

Барууны ихэнх машин үйлдвэрлэгчид татвараас зайлсхийхийн тулд Хятадад үйлдвэрээ байгуулсан байдаг.

Тухайлбал, Волксваген компаний Хятад дахь худалдаа өнгөрсөн сард 11 хувь, Женерал Моторсынх энэ оны гуравдугаар хагасын байдлаар 15 хувиар буурчээ.

Үүнээс гадна Ягуар лэнд ровер компаний Хятад дахь худалдаа өнгөрсөн сард 46 хувиар буурснаас болж Их Британи дахь үйлдвэрээ 14 хоног хаасан байна.

Мөн BMW компани өнгөрсөн долдугаар сард Хятадад нийлүүлэх машины үнээ нэмсэн бөгөөд есдүгээр сард борлуулалт нь буурсан гэдгийг мэдэгдсэн юм.

Энэ байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа ба Хятадын худалдан авагчид эдгээр тансаг зэрэглэлийн машиныг Өмнөд Солонгос, Японы хямд машинаар орлуулах боломжтой гэж Шанхай хот дахь Сино авто судалгааны төвийн захирал Ту Лэ хэлжээ.

Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбооны мэдээлснээр өнгөрсөн долоо, наймдугаар сард Хятад дахь автомашины худалдаа буурсан гэнэ.

Эх сурвалж: CNN