Бид тоймлоё, Та унш

2019.04.02 Мягмар                                          14°C   2,631.51  Өлзийтэй сайн

Чухлыг тоймлоё


Гуанжоу руу шууд нислэгтэй боллоо

МИАТ компани Ази чиглэлд зах зээлээ тэлэх, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх зорилгоор Гуанжоу руу шууд нислэг үйлддэг боллоо. Ингэснээр иргэд харилцан зорчихоос гадна худалдаа, бизнес, аялал жуулчлал нэмэгдэж, Хятадын өмнөд хэсэгтэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх таатай нөхцөл бүрдэх гэнэ.

Анхны нислэг амжилттай болов

Энэ чиглэлд нисэх замыг 3/31-нд нээсэн ба анхны нислэг 22:40 цагт Чингис Хаан нисэх буудлаас Гуанжоу хотыг чиглэн хөөрсөн байна. Ийнхүү одооноос эхлэн МИАТ компани Пүрэв, Ням гаригт тус чиглэлд шууд нислэг үйлдэх юм. Зөвхөн 2018 онд л гэхэд Хятадын 1.4 сая иргэн Google-с Монголд хэрхэн аялах талаар мэдээлэл хайжээ.

Гуанжоугийн талаар товчхон,

Тус хот нь урд хөршийн 4 дэх том хот бөгөөд аялал жуулчлал, худалдаа, бизнес өндөр хөгжсөн юм. Дэлгүүрүүд нь хямд хэрнээ чанартай бараа бүтээгдэхүүнтэй гэдгээрээ алдартай. Гуанжоу хотод Apple, Toshiba, Sony зэрэг томоохон үйлдвэрийн салбарууд байдаг ба дэлхий даяар жуулчилж буй 10 хүн тутмын 1 нь Хятад хүн байдаг гэнэ.


Жуулчлалыг дэмжих Ногоон зээл

Төрөөс аялал жуулчлалын салбарыг дэмжих үүднээс 100-с дээш жуулчин хүлээн авах хүчин чадалтай бааз, амралтын газруудад Ногоон зээл олгох гэнэ. Гэхдээ одоогоор хэдий хэмжээний мөнгийг, хэдэн %-н хүүтэй олгох нь тодорхойгүй байна. Мөн тус салбарт хүний нөөц, боловсон хүчин бэлтгэх зорилгоор 21 аймагт үнэгүй сургалт явуулахаар төлөвлөжээ. Манай улс 2020 оноос сая жуулчин хүлээн авах зорилго тавьсан бөгөөд 2018 онд хамгийн их буюу 529.370 жуулчин ирсэн юм.


2 хүүхдэд хараа бэлэглэлээ

Эх нялхсын нүдний мэс заслын эмч нар Канадын профессор Кристофер Лайнстай хамтран гэмтлийн гаралтай 6-р мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд Ботулины токсин гэх мэс заслыг амжилттай хийлээ. Мөн төрөлхийн нүдний даралттай 6 настай охинд өнцөг нээх мэс засал хийсэн байна. Ийнхүү хагалгааны дүнд хүүхдүүд хэвийн хардаг болжээ.


Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөсөн алуурчид Америкт бэлтгэгдсэн

Жамал Кашожжиг хөнөөсөн 15 хүний бүрэлдэхүүнтэй баг Америкт бэлтгэгдсэн гэж Вашингтон пост сонинд мэдээллээ. Тухайлбал, багийг ахалсан Махер Мутреб нь 10 жилийн өмнө тусгай бэлтгэлд хамрагдсан гэдгээ найзууддаа хэлсэн байна. Мөн уг бэлтгэлийг Кашожжигийн хэргээр шалгагдаж байсан Саудын Араб, Америкийн офицерууд удирдсан гэнэ.


Словак анх удаа эмэгтэй ерөнхийлөгчтэй боллоо

Нэр дэвшигч, хуульч Зузана Капутова 58.4%-ын саналаар ялж, тангарагаа өргөлөө. Тэрээр 6 сард үүрэгт ажилдаа орох бөгөөд бүрэн эрхийнх нь хугацаа 5 жил юм. Капутова авлигын эсрэг тэмцэж, Унгар, Польш дахь дүрвэгч, гэр бүлийн асуудалд анхаарахаас гадна ЛГБТ хүмүүсийн эрх ашгийг дэмжинэ гэж амласан байна. Тэрээр нутагт нь хууль бусаар хог булах гэж байсан компанитай 14 жил шүүхээр маргалдсаны эцэст ялж байжээ.

Таны сонорт


Related image Ойрын өдрүүдэд хур тунадас орохгүй, агаарын хуурайшилт ихсэх тул гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг анхааруулж байна.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр