Өнөөдрөөс эхлэн худалдаа үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж эхэллээ.

Тухайлбал, салбар сүлжээ дэлгүүрүүд болох Номин, Сансар, Оргил, Боса дэлгүүрүүд энэ сарын долооноос эхлэн хэвийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн бол Мини март, Е-март дэлгүүрүүд өчигдрөөс хэвийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ.

Мөн томхон худалдааны төвүүд болох Хархорин зах энэ сарын еснөөс, Барс 1, 2 худалдааны төв болон Да хүрээ авто худалдааны төв өнөөдрөөс хэвийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн байна.

Харин Хүчитшонхор зах энэ сарын 12-оос, Нарантуул зах 13-аас ажиллаж эхлэх юм. Үүнээс гадна өчигдрөөс эхлэн нийтийн хоолны газрууд болог ресторан, паб зэрэг газрууд, үсчин гоо сайхан, нийтийн барааны дэлгүүрүүд хэвийн ажиллаж эхэлжээ.