Баяр наадмын амралт дууссан учир зарим худалдаа үйлчилгээний цэгүүд өнөөдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэллээ. Тодруулбал, Хархорин, Хүчит шонхор, Да хүрээ худалдааны захууд ажиллаж байна.

Мөн баяр наадмын өдрүүдэд богиносгосон цагаар иргэдэд үйлчилсэн Е-Маrt их дэлгүүр, Сансар, Оргил супермаркет болон бусад хүнс барааны дэлгүүрүүд ердийн хуваарын дагуу иргэдэд үйлчилж байгаа юм.

Харин Нарантуул худалдааны төв маргаашаас ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.