Эрүүл хүнс аяны хүрээнд Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хугацаа нь дууссан 131 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгасан байна.

Аянаар нийт 37 сургууль, 30 дотуур байр, 30 цэцэрлэг, 22 эмнэлэг, 482 хүнсний дэлгүүр, 62 цайны газар ресторан, 30 үдийн цай хэрэгжүүлэгч ААН, 25 нарийн боов, зайрмагны цехийг шалгалтад хамруулжээ.

Гэвч хугацаа хэтэрсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалах зөрчил дийлэнх хувийг эзэлсэн байна. Иймд иргэд худалдан авалт хийхдээ хүчинтэй хугацааг нь харж авах, ил задгай гудамж талбайд зарж буй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг МХЕГ-аас зөвлөлөө.

Хамгийн сүүлд буюу дөрөвдүгээр сард Сиркл K-10 салбарт төлөвлөгөөт шалгалт хийхэд хугацаа нь дууссан хотдог амтлагч, хотдог нэрийн талх, бэлэн гоймон бүтээгдэхүүн худалдаалж байсан зөрчил илэрсэн юм.