ЧД-ийн 16 дугаар хороонд байрлах Дэлгэрэх хүнсний дэлгүүрт НМХГ-аас хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан нь тогтоогдсон байна.

Тиймээс бантангийн гурил, гоймон, печень зэрэг 18 нэрийн 56 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч устгуулахаар болжээ. Мөн Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авч хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. 

Хүнсний дэлгүүр, худалдааны захуудад хугацаа нь дууссан бүтээгдэхүүн худалдаалах зөрчил их байгаа юм. Иймд иргэд худалдан авалт хийхдээ хүчинтэй хугацааг нь харж авах, ил задгай гудамж талбайд зарж буй хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахгүй байхыг МХЕГ-аас зөвлөж байна.