НМХГ-аас Хороолол  дахь Номин супермаркетад худалдаалж буй Стандарт хүнс ХХК-ийн Сайко нэрийн цагаан будааны хаяг шошгод хяналт шалгалтыг хийлээ.

Шалгалтаар Стандарт хүнс ХХК-ийн Вьетнамаас импортолсон цагаан будаа нь 2018.08.28-2020.08.27 үйлдвэрлэсэн болон дуусах хугацаа бичигдсэн боловч үйлдвэрлэснээс хойш 12 сар хадгална гэж бичигдсэн байна.

Иймд Сайко нэрийн таван кг-ийн савалгаатай цагаан будааг худалдаанаас буцаан татаж, хаяг шошгын мэдээллийг үнэн зөв тусгаж худалдаанд нийлүүлэхийг үүрэгдлээ. 

Сүүлийн үед цагаан будаатай холбоотой зөрчил дутагдал гарсаар байгаа юм. Тухайлбал, зургадугаар болон наймдугаар сард Хятадаас 120 тонн хөгцөрсөн цагаан будаа импортолсон байна.