Мэс заслийн өмнө өвчтөнд хөгжим сонсгох нь тайвшуулах эмтэй ижил үйлчилгээ үзүүлдэг гэдгийг Америкийн эрдэмтэд тогтоожээ.  

Пеннсилваний их сургуулийн эрдэмтэд мэдээ алдуулагч хийлгэж байгаа 157 өвчтөний заримд нь тайвшруулах эм өгч бусдад нь Их Британий Маркони Юнион хамтлагийн Weightless дууг гурван минут сонсгосон байна. 

Ингэхэд эм уусан, дуу сонссон хүмүүсийн айдас ижил түвшинд буурчээ. Учир нь хөгжим хүний тархины сэтгэл хөдлөлийн хэсэг, аз жаргалын системийг идэвхжүүлдэг байна. Тайвшруулах эм гаж нөлөө үзүүлэх магадлалтай учир эмчийн хяналтад хэрэглэх ёстой бол хөгжим нь аюулгүй бөгөөд үнэгүй юм. 

Weightless дуу нь айдас, цусны даралт, зүрхний цохилтыг бууруулахын тулд бичигдсэн байна. 

Эрдэмтэд цаашид хөгжмийн төрөл, дамжуулж байгаа байдал нь өвчтөнд өөр өөр нөлөө үзүүлдэг эсэхийг судлах гэнэ. 

Хөгжмийг олон жилийн турш эмчилгээний зорилгоор ашиглаж байгаа ба тархины мэс засал, аутизм, ой санамжаа алдах өвчний үед хэрэглэж байсан юм. 

Эх сурвалж: BBC, ITV