Хөхний даруулга зүүх нь хөхийг улам унжуу болгодог гэдгийг Францын эрдэмтэд тогтоожээ. 

Энэхүү судалгааг 15 жилийн турш хийсэн ба 18-35 насны 330 сайн дурынхан оролцсон байна. Судалгааны явцад оролцогчдын хөхийг хэмжсэн ба хөхний даруулга зүүдэггүй эмэгтэйчүүдийн хөх жилд долоон мм-ээр өргөгдсөн байжээ. Хөхний даруулга зүүх нь хөхний эсийн өсөлтийг удаашруулж улмаар хөхнийг өргөдөг булчинг унжихад хүргэдэг гэнэ. 

Мөн хөхний даруулга зүүхгүй байснаар амьсгалах, тэгшхэн зогсох, нурууны өвчин буурахад нөлөөлдөг юм. Иймээс залуу эмэгтэйчүүд аль болох хөхний даруулгаас татгалзах нь зүйтэй гэж судлаачид зөвлөжээ. 

Эх сурвалж: CBS, India times