Удаан хөхөөр хооллоогүй  хүүхдүүд солгой гартай болох магадлал өндөр байдгийг Вашингтоны их сургуулийн эрдэмтэд тогтоожээ. Эрдэмтэд 60 мянган эх, хүүхэд оролцсон судалгаа явуулахад сараас доош хугацаатай хөхөөр хооллосон хүүхдүүд солгой байх магадлал есөн хувиар, зургаа хүртэлх сар хөхөөрөө хооллосон хүүхэд 15 хувь, зургаагаас дээш сар бол 22 хувиар бага байжээ.  

Гэхдээ хүүхдийг есөн сартайгаас нь хойш хөхөөр хооллох нь солгой, баруун гартай нь холбоогүй юм байна. Хүүхдийн баруун, солгой гартай байх нь баруун зүүн тархины үйл ажиллагаанаас шалтгаалдаг бөгөөд хөхөөр хооллох нь тархинд нөлөөлдөг байна. Судлаачид хүүхдийг 6-9 сар хүртэл нь хөхөөр хооллох нь зүйтэй гэж үзэж байгаа ба хөхөөр хооллож өссөн хүүхдийн оюун ухаан, толгойн тойрог нэмэгдэж хэл ярианы гажиг, ямар нэг эрхтний хатууралтай болох эрсдэлийг бууруулдаг байна.

Эх сурвалж: AFR, Kidspot