Америкийн Миссури мужийн хулгайн анчин Девид Берри Жуниорт шүүхээс нэг жилийн ял оноосон бөгөөд энэ сарын 23-аас эхлэн Бэмби хүүхэлдэйн киног сард нэг удаа заавал үзэхийг шаардсан байна. Мөн галт зэвсгийн хууль зөрчсөн хэргээр Бартон мужийн шоронд дөрвөн сар хорьж ан хийх эрхийг нь насан туршид нь хасжээ.

Image result for David Berry Jr

Берри өнгөрсөн наймдугаар сард аав, ахын хамт буга агнаж толгойг нь зарсан хэргээр баривчлагдсан юм. Тэд хэчнээн буга агнасан нь тодорхойгүй байгаа ч цагдаа нарын хэлснээр хэдэн зуу орчим байх магадлалтай гэнэ. Энэ нь Миссури мужийн хулгайн ангийн томоохон хэргийн нэг байна.

Уолт Дисней кино компаний 1942 оны бүтээл Бэмби хүүхэлдэйн кинонд анчдын гарт эхийгээ алдсан янзаганы тухай гардаг юм.

Эх сурвалж: BBC, TVNZ