Боксчин Патрик Дэй дөрвөн хоног комд байсны эцэст амьсгал хураалаа. Тэрээр Бямба гарагийн орой Чарлез Конуеллтэй Чикаго хотод хийсэн тоглолтын үеэр хүнд цохилтод орж тархины гэмтэл авсан байна. 

Конуелл энэ талаар твиттер хуудаснаа, “Би зөвхөн ялахыг хүссэн. Хэрэв бүгдийг буцааж болдог бол буцаах байлаа. Хэнд ч ийм явдал тохиох ёсгүй. Тэр тулааныг тархиндаа олон дахин бодож чамд яагаад ийм зүйл тохиолдсныг эргэцүүлж байна” гэжээ. 

Конуелл тэмцээний 10 дахь үед Дэйг хүнд цохилтод оруулсан ба Дэй хэдэн минут ухаангүй байсан тул эмнэлэгт хүргэгдсэн байна. 

Талийгаач өмнө нь сонирхогчдын боксоор хичээллэж байгаад 2013 онд мэргэжлийн боксчин болжээ. Улмаар тэрээр Дэлхийн боксын холбооны Америк тивийн АШТ, энэ онд Олон улсын боксын холбооны тив хоорондын АШТ-д оролцсон байна. 

Дэй чинээлэг гэр бүлээс гаралтай бөгөөд боксоор хичээллэх шаарлага байгаагүй ч өөрийн хүсэл сонирхлоо дагажээ. 

Эх сурвалж: CNN, Reuters